Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зангиагаа зүүгээд, гутлаа тослоод ирэхгүй байна Шар мэдээ 4-07-2019, 15:59 812 Хуваалцах УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй нарыг Авлигатай тэмцэх газраас эрэн сурвалжилж байгаа талаар мэдэгдсэн. Эдгээр хүмүүсийг АТГ-аас мэдүүлэг авахаар дуудсан бөгөөд харамсалтай нь “Хууль дуудвал зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очно” хэмээн хэлсэн Ц.Элбэгдорж ерөөсөө олдохгүй байгаа сурагтай. Иймээс ч хуулийнхан түүнийг дуудаад ирэхгүй болохоор нь арга буюу эрэн сурвалжилж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн хувьд 2018 оны 12 дугаар сарын дундуур УАЗ-469 маркын автомашинд сууж урд хөршийн хил давснаас хойш сураггүй байгаа бөгөөд энэ удаад АТГ-ынхан түүнээс авлига, хээл хахуулийн асуудлаар мэдүүлэг авах гэж хайж байгаа гэх мэдээлэл байна. Харин НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг сарын өмнөөс эрэн сурвалжилж эхэлсэн ч өнөөг хүртэл олдохгүй байгаа ба зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар АТГ-аас түүнийг 60 тэрбумын схемийн асуудлаар шалгаж эхэлсэн гэнэ. Эх сурвалж: undesten.mn 812 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 1-07-2019, 14:33 "Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжилж байгаа"… 22-02-2019, 16:58 Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ… 13-02-2019, 13:45 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ерөнхийлөгч Х.Баттулгыг хулгайч гэлээ… 9-04-2015, 09:28 МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдыг “эрэн сурвалжилж байна” /видео/… 22-07-2014, 13:46 ОХУ-д монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.