Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн туслах Болтон БНСУ-д айлчлав

527

Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн туслах Болтон БНСУ-д айлчлав

24-нд, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн туслах Болтон БНСУ-д айлчилж, Хөх ордны үндэсний аюулгүй байдлын албаны дарга Чунг Ёй Ён зэрэг БНСУ-ын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Солонгосын хойгийн байдал, БНСУ, Япон хоорондын зөрчил маргаан, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудлаар авч хэлэлцсэн байна.
БНСУ-ын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч: Болтонтой уулзах үер Чунг Ёй Ён Солонгосын хойг, бүс нутаг болонолон улсынасуудлаар ярилцсан юм. БНСУ, АНУ Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байх асуудлаар нягт хэлхээ холбоотой байхаа хоёр тал онцлоод, БНАСАУ болон АНУ ажлын түвшний яриа хэлэлцээгээ даруй сэргээж, цөмийн зэвсэггүй байх яриа хэлэлцээний бодит ахицыг ахиулна хэмээн үзсэн гэжээ.

Мөн өдөр Болтон БНСУ-ын гадаад хэргийн сайд Канг Кунг Ва болон Батлан хамгаалахын сайд Жон Кён Дутай тус тус уулзав. БНСУ-ын гадаад хэргийн яамны нийтэлсэн мэдэгдэлд, Канг Кунг Ва болон Болтон нар БНСУ, Японы зөрчил маргааныг авч хэлэлцээд, хоёр орон хоорондын байдал цаашид гаарахыг хориглон зогсоож, яриа хэлэлцээ, дипломат замаар зохицуулах төсөл хайх нь талуудын ашиг сонирхолд нийцэж, БНСУ, АНУ энэ талаар хэлхээ холбоотой байх нь зөв хэмээн хоёр тал үзсэн гэж тэмдэглэжээ.

 

Ренчинсоо

ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>