Дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудал удахгүй нээгдэнэ

Гитар хэмээх хөгжмийн зэвсэг нь дэлхий даяар байрладаг "Hard Rock” зочид буудлууд, зоогийн газрууд болон энтертайнмент төвүүдийн хамгийн чухал бэлгэ тэмдэг билээ. Уг өвөрмөц зочид буудал нь тансаг зэрэглэлийн 1271 өрөө, арал мэт усан сан, асар том цэнгээний газар, 7000 хүний суудалтай тоглолтын танхим, тансаг зэрэглэлийн спа, олон тооны дэлгүүр, зоогийн газар болон 3000 слот машин, 200 тоглоомын ширээ бүхий казинотой байх ажээ.
Э.Хулан



