ТАНИЛЦ: Хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны ЖАГСААЛТ
Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт
| № | Барааны төрөл | Хууль тогтоомж | Нэвтрүүлэх ялгаа |
| 1 | Хориглосон болон зохих зөвшөөрөлгүй озон задлах бодис | Агаарын тухай хуулийн 25.2 ЗГ-ын 2007 оны 95 дугаар тогтоол |
оруулах |
| 2 | Зохих зөвшөөрөлгүй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд | Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13.1.5, 13.1.7, 13.1.8 | оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх |
| 3 | Туршилт, судалгааны ажлаас бусад мод, сөөгний тарьц, суулгац | Ойн тухай хуулийн 29.1.11 | оруулах |
| 4 | Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материал | Тамхины хяналтын тухай хуулийн 8.2 | оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх |
| 5 | Согтууруулах ундааны зар сурталчилгааны материал | Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 9.3 | оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх |
| 6 | Монгол улсад ашиглахыг хориглосон болон зохих зөвшөөрөлгүй химийн хорт болон аюултай бодис | Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5.1, 6.4,15.4 ЗГ-ын 2007 оны 95 дугаар тогтоол |
оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх |
| 7 | Ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор аюултай хог хаягдал | Хог хаягдлын тухай хуулийн 17.1 | оруулах |
| 8 | Зэвсгийн зориулалттай цөмийн материал | Цөмийн энергийн тухай хуулийн 33.2 | оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх |
| 9 | Монгол Улсын хуулиар хориглосон болон зохих зөвшөөрөлгүй цөмийн материал, цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологи | Цөмийн энергийн тухай хуулийн 37.2.1, 41.1, 41.2 | оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх |
| 10 | Хуурамч эм | Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11.1.7 | оруулах |
| 11 | Зохих зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн | Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3 | оруулах |
| 12 | Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн | Донорын тухай хуулийн 13.1 | оруулах, гаргах |
| 13 | Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зүйл | Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5.3 | оруулах, гаргах |
| 14 | Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спирт | УИХ-ын 05 дугаар тогтоол ЗГ-ын 2014 оны 378 дугаар тогтоол |
оруулах |
| 15 | Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн | УИХ-ын 05 дугаар тогтоол | гаргах |
| 16 | Судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1 дүгээр хавсралтад нэр заагдсан амьтан, ургамал | зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц | оруулах, гаргах |
| 17 | Зохих зөвшөөрөлгүй ургамал, ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцуу | Байгалийн ургамлын тухай хуулийн 17.1, 17.3 | гаргах |
| 18 | Судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйл | Байгалийн ургамлын тухай хуулийн 17.4, 17.5 | гаргах |
| 19 | Жижиглэн савалгаатай, 25%-аас дээш концентрацитай, хүнсний зориулалттай цууны хүчил (Acetic acid) | ЗГ-ын 2014 оны 378 дугаар тогтоол | оруулах |
| 20 | Шөрмөсөн чулуу агуулсан бүтээгдэхүүн. Үүнээс: асбест агуулсан тоормозны накладка (Brake pads containing asbestos) | ЗГ-ын 2014 оны 378 дугаар тогтоол | оруулах |
| 21 | Озоны давхарга, дэлхийн дулааралд сөрөг нөлөө бүхий HCFC-22, HCFC-1416 бодисоор хөөцөнцөр үйлдвэрлэх тоног төхөөрөмж | Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол ЗГ-ын 2014 оны 378 дугаар тогтоол |
оруулах |
| 22 | Пиротехникийн хэрэгсэл | Тэсэрч дэлбэрэх бодис,тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль ЗГ-ын 2006 оны 149 дүгээр тогтоол |
гаргах |
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ТАРИФЫН БУС ХЯЗГААРЛАЛТТАЙ НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ БҮЛЭГ ЖАГСААЛТ
| № | Барааны нэр | Хууль эрх зүйн актууд | Нэвтрүүлэх ялгаа | Зөвшөөрөл олгох байгууллага |
| 1 | Үржлийн мал, амьтан | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | гаргах | ХХААХҮЯ Мал эмнэлэг үржлийн газар |
| 2 | Нэн ховор амьд амьтан | Амьтны тухай хуулийн 36.1 | гаргах | БОАЖЯ |
| 3 | Нэн ховор амьтнаас бусад амьд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээж | Амьтны тухай хуулийн 36.2 | гаргах | БОАЖЯ |
| 4 | Ургамал, ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцуу | Байгалийн ургамлын тухай хуулийн 17.1, 17.3 | гаргах | БОАЖЯ |
| 5 | Судалгаа, шинжилгээний зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосон нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйл | Байгалийн ургамлын тухай хуулийн 17.4, 17.5 | гаргах | БОАЖЯ |
| 6 | Озон задлах бодис | Агаарын тухай хууль Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль ЗГ-ын 2007 оны 95 дугаар тогтоол |
оруулах | Озоны үндэсний алба |
| 7 | Согтууруулах ундаа | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах | ХХААХҮЯ |
| 8 | Тамхи | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах | ХХААХҮЯ |
| 9 | Бүх төрлийн шатахуун | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах | АМГТГ |
| 10 | Малын эм, эмнэлгийн хэрэгсэл | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах | Мал эмнэлэг үржлийн газар |
| 11 | Ургамал хамгаалахад ашиглах бодис | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль |
оруулах | ХХААЯ, БОАЖЯ |
| 12 | Гадаадаас сайжруулагч мал, амьтан | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах | ХХААЯ |
| 13 | Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж протез | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах | Эрүүл мэндийн яам |
| 14 | Биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүн | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах | Эрүүл мэндийн яам |
| 15 | Туршилт судалгааны зориулалттай мод, сөөгний тарьц, суулгац | Байгалийн ургамлын тухай хууль | оруулах | БОАЖЯ |
| 16 | Пиротехникийн хэрэгсэл | Тэсэрч дэлбэрэх бодис,тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль ЗГ-ын 2006 оны 149 дүгээр тогтоол |
оруулах | Уул уурхайн яам |
| 17 | Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл | Галт зэвсгийн тухай хууль Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Засгийн газрын 2001 оны 219 дүгээр тогтоол |
оруулах, гаргах | ЦЕГ, ХЗЯ |
| 18 | Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тухай хууль |
оруулах, гаргах | Эрүүл мэндийн яам |
| 19 | Өвчин үүсгэгч нян, түүний хор | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль | оруулах, гаргах | Эрүүл мэндийн яам |
| 20 | Цөмийн бодис | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Цөмийн энергийн тухай хууль |
оруулах, гаргах | ЦЭК |
| 21 | Цацраг идэвхт ашигт малтмал, цацрагийн үүсгүүр | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Цөмийн энергийн тухай хууль |
оруулах, гаргах | ЦЭК |
| 22 | Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд | Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль |
оруулах, гаргах | Уул уурхайн яам |
| 23 | Стратегийн хүнс | Хүнсний тухай хууль | оруулах, гаргах | ХХААХҮЯ |
| 24 | Зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтэн | Донорын тухай хууль | оруулах, гаргах | Эрүүл мэндийн яам |
| 25 | Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор | Соёлын өвийг хамгаалах тухай хууль | оруулах, гаргах | БСШУЯ |
| 26 | Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйл 2 дугаар хавсралт | Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц | оруулах, гаргах | БОАЖЯ |
| 27 | Цахилгаан | Эрчим хүчний тухай хуулийн 12.1.10 | оруулах, гаргах | Эрчим хүчний яам |
| 28 | Химийн хорт болон аюултай бодис | Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль ЗГ-ын 2007 оны 95 дугаар тогтоол |
оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх | БОАЖЯ |



