Судлаач Ганаа: Ахиад л төмөр замын хэрүүл
Манай төмөр замын хэрүүл хэзээ ч дуусахгүй бололтой юм. Яагаад гэвэл төмөр замын чиглэлийн ямар ч зураг өрсөлдөгчийнх нь нүдэнд наад зах нь эдийн засгийн ямар ч ашиггүй, цаад зах нь Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлсэн асуудал болон хувирдаг. Энэ удаад ОХУ-ын барьж буй Курогино-Кызыл чиглэлийн төмөр замыг Монголоор дамжуулж, Хятад руу татах асуудалтай холбогдон том хэрүүл эхлэх шинжтэй. Энэ тухай товч өгүүлсү…
Оросууд Курагино-Кызыль хоёрыг төмөр замаар холбочихвол Трассибирийн төмөр замаараа нүүрсээ зөөх өргөн боломж нээгдэнэ. Гэтэл Трассибирийн төмөр зам ачааллаа даахад түвэгтэй болсон. Харин шууд урагш нь Хятад руу Монголоор дайруулан төмөр зам тавих юм бол бас л өргөн боломж нээгдэнэ. Энэ хоёр чиглэлээр маш их маргалдсан хэрэлдсэн, олон удаа ярьсан, хэлэлцсэн.
Яг үнэндээ бол манай баруун болон хойт төмөр замын асуудалд ОХУ-ын оролцоо бага, учир нь тэд өөрийн нутаг дээр л төмөр зам барьж байгаа. Харин Овоотын ордыг ашиглах, төмөр зам барих гэсэн "Aspire Mining Limited” болон Хятад-Австралийн хамтарсан "Нортерн Рэйлвэйс ХХК”-ын оролцоо маш их, мөн Монголын үе үеийн Засгийн Газрын дэмжлэг бүр ч их гэдэгт нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна. Гэтэл Бат инженер гэх энэ тэнэг лалар ганцхан Оросыг загнаж байгаа нь утгагүй бөгөөд жигшилтэй. Наад зах нь шударга бус…



