Япон улсын Токио болон Чиба муж нутагт бусад газраасаа ч илүү хүчтэй хар шуурга дэгдэж байна
Урд өмнө нь үзэгдэж байгаагүй маш хүчтэй бороотой, хар салхи нь нэн аюултай тул ажил зогсож, тог тасрах, ус тасрах эрсдэл өндөр тул /зарим газраа хэдийнээ тог тасарсан байна/ хүмүүс хөргөчинд хийхгүйгээр хадгалж болдог талх, бэлэн гоймон, ус гурвыг амин хүнс болгож авсан тул дэлгүүр хаахын өмнө өчигдрөөс талх, усны бараа нэн түрүүнд тасарсан.
Бусад эрэлттэй бүтээгдэхүүн нь лаа, гар чийдэн, олс, цонх битүүлэх наалт, усны сав, газаар ажилладаг пилетик, скоч гэх мэт байлаа.
Урд өмнө нь 1960онд өнөөдрийнх шиг хүчтэй шуурга болж 6000хүн амь эрсэдсэн байна.
Урд өмнө манай энэ хавьцаа болж байгаагүй ширүү шуурга нь том автобус унах, байшингийн дээвэр эвдрэх, мод, төмөр хугарч унах, эд юмс хийсэн цонх хагарах эрсдэл өндөр юм гэнэ.



