Д.Одбаярын бэлгийн дарамтад өртсөн үйлчлэгч бүсгүйчүүд түүнд ял оноохыг хүслээ Ноцтой мэдээ 5-11-2019, 11:28 550 Хуваалцах Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр болон А нар аравдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн өгзөг, мөрөнд хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Тэгвэл мөрдөн байцаалтын үеэр бэлгийн дарамтад өртсөн Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд "Сэтгэл санааны хохирол амссан тул халдлага үйлдэгч этгээдүүдийг шийтгүүлэх хүсэлтэй” хэмээсэн талаар Инчеон хотын Цагдаагийн газраас мэдээллээ. Ийнхүү мэдүүлгийн үеэр Д.Одбаярт ял оноохыг хүсч буйгаа илэрхийлжээ. Цагдаа нарын зүгээс Д.Одбаярыг буруутай гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна.Мөрдөн байцаалтыг ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Монгол руу буцах үеэр дахин зохион байгуулахаар болжээ. Хэрвээ Солонгос улсаар дамжихгүйгээр явбал хэрэг дээр нэмэлт мөрдөн байцаалт хийхгүйгээр шууд прокурорт шилжүүлэх боломжтой аж. Эх сурвалж: mbc.news 550 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 4-11-2019, 15:37 Б.Одбаярт БНСУ-д буцаж ирж МЭДҮҮЛЭГ өгөхийг сануулжээ… 4-11-2019, 12:31 Бэлгийн дарамтын хохирогч болсон "Korean Air" компанийн ажилтнуудаас мэдүүлэг авчээ… 1-11-2019, 16:00 Д.Одбаярыг сулласан ч БНСУ-ын цагдаагаас уг хэрэгт татаж байцаана… 1-11-2019, 11:09 ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Солонгосын онгоцны үйлчлэгчийн өгзгийг илж, бэлгийн дарамт үзүүлжээ… 14-03-2019, 10:03 Массаж нэрийн доор бэлгийн боолчлолд өртсөн 26 хятад эмэгтэйг чөлөөлжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.