Монгол төрийн нууц С.Баярын компьютерт хадгалагддаг гэв үү?!
Ерөнхий сайд, Элчин сайд байсан С.Баяр гэдэг хүн сүүлийн үед цахим сүлжээнийхэнтэй жаргал зовлонгоо хуваалцдаг болсон.
Яг үнэндээ С.Баяр пээдийгээд байгаа юм байхгүй л дээ. Өөрөө л тэгж бодож байгаа. Тэр зүгээр л тарчилж байгаа юм. Оюутолгойн гэрээ, 7 сарын 1 гээд бүтэн нойртой хонох аргагүй зовоож байгаа асуудал түүнд бий.Ухна ишигний зовлонг ухна мэдэхгүй гэдэг шиг С.Баярын яаж зовж байгааг бусад яаж мэдэхэв дээ. Тийм л учраас С.Баяр өнөөдөр зовоогүй хүн шиг, тарчлаагүй юм шиг постолж, жиргэж суугаа хэрэг.
С.Баяр саяхан ээлжит номоо бичиж дуусгажээ. Тэр нь "7 дугаар сарын 1” гэдэг нэртэй. Бас л удахгүй хавтаст хэрэг нээгдэж мэдэх л асуудал байгаа юм. Мань эр зовлонгийн түргэн гэсэн үү, аль эсвэл Оюутолгойн араас 7 сарын 1-ний хэрэг гарч ирээд шоронд хийчих вий гэж айсан уу, юутай ч боломжгүй цаг хугацаанд бичих ёсгүй номоо биччихсэн байна. Бас л айсан хүнээс гарч байгаа үйлдэл л дээ.
.jpg)



