“The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгджээ

425

Америкийн поп, R&B урсгалын "The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэж байгаа тухай дуучин Николь Шерзингер "Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

"Бид эргэн ирж байгааг мэдэгдэхэд таатай байна. Аялан тоглолт ирэх онд Их Британид эхэлнэ” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд Кармит Бачар, Эшли Робертс, Жессики Сатта, Кимберли Уайатт, Николь Шерзингер эргэн орж байгаа нь тодорхой болжээ. Харин дуучин Мелоди Торнтон нэгдэхгүй аж. 

Хамтлагийн гишүүд дуучин Николь Шерзингерийн сүүдэр дор байхаас залхаж байна гэх дуулиан дэгдэж, "The Pussycat Dolls” хамтлаг тарснаас хойш арван жилийн дараа ийнхүү дахин нэгдэж байгаа аж. 

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>