Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй

1. Байгалийн хийн ач холбогдол хийгээд эрэлтийн хандлага
2017 онд БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжиж, нүүрний үйлдвэрлэл болоод импортын хэмжээг үе шаттай бууруулах төлөвлөгөөг баталсан байдаг. Төлөвлөгөө ёсоор нүүрсээр ажилладаг 20 ГВт-ын дулааны цахилгаан станцуудыг татан буулгаж, 2020 он гэхэд Хятадын эрчим хүчний балансад байгалийн хийн эзлэх хэмжээг 10 хувь хүртэл нэмэгдүүлэх ёстой. Үр дүнд нь Хятад Улсын 2018 оны байгалийн хийн хэрэгцээ 2017 оны үзүүлэлтээс даруй 17,3 хувь өсөж 280,3 тэрбум куб.метрт хүрсэн бол 2019 оны урьдчилсан мэдээгээр 310 тэрбум куб.метрт хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийн динамикаас үзэхэд төлөвлөгөө яс биелэх төлөвтэй. Төлөвлөгөөг яс биелүүлэх нь Хятадын уламжлал шахуу юм даа.
Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах үеэрээ гайхал хийн хоолойг хөндсөн юм. Дмитрий Анатольевич Монголын маршрутыг бодит ажил хэрэг болгох эхлэлийн цэгийг хатгав. Оросын Эрчим хүчний яам Газпромд “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаар байгалийн хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгов”. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев сэтгүүлчдэд өнөөдөр мэдэгдлээ. Том алхам шүү. Монгол төрийн өндөрлөгүүд улсынхаа том ашиг сонирхол дээр нэгдмэл хүч болон зүтгэсний шагнал.



