“…Монгол Улс иргэдийнхээ эрхэнд халдлаа” гэж дэлхийд зарлах уу?
Уламжлал ёсоор эрх баригч МАН-ын парламент энэ сарын 20-ны өдөр 2020 оны сонгуульд зориулж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Хуулийн гол заалт нь тэдний төлөвлөсөн 30 дугаар зүйлийн 30.8 дахь "…Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэх агуулга байлаа.
Монгол Улс 1968 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэж бий. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны арьанхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны гуравдугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон. Одоогийн байдлаар пактыг үзэглэсэн 74, соёрхон баталсан 167 улс байдаг байна.
Пактын 25 дугаар зүйлийн "…Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ” гэсний 25-ын Б-д "…Сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” гэснийг зөрчжээ. Энэ маш ноцтой юм.



