Дамбын Хишигжаргалын хүү Х.Мөнхжин хандивын аян өрнүүлж 20 сая төгрөг цуглуулжээ

551

Хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас хэвтэрт байгаа н.Билэгсайхан хүүд туслах аян олон нийтийн сүлжээнд өрнөж, байгууллага, хувь хүмүүс хандив өргөсөөр байна.

Тус аяныг санаачлагчдын нэг нь "Модун хаан” группийн үүсгэн байгуулагч Дамбын Хишигжаргалын хүү Х.Мөнхжин юм.

н.Билэгсайхан хүү нь өвчний улмаас гэртээ бүрэн хэвтрийн байдалтай, хоёр цаг тутамд усанд орох шаардлагатай байдаг учир түүнд орон сууцанд нэг өрөө байр авч өгөх нь тус хандивын аяны зорилго юм байна. Энэ сарын 21-ний байдлаар иргэдээс 20 орчим сая төгрөг цуглаад байгаа аж.

Билэгсайхан хүүгийн ээж хүүхдээ асрах шаардлагатай учир гэртээ сууж оёдлын ажил хийдэг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>