BMW-гийн цахилгаан машины борлуулалт хагас саяыг давлаа

464

BMW-гийн цахилгаан машины борлуулалт хагас саяыг давлаа

 

Цахилгаан хөдөлгүүрт авто машиных нь борлуулалт дэлхийн хэмжээнд 500 мянган ширхэг давсан болохыг BMW групп зарлалаа. Дотоод шаталтын бус хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл хөгжүүлэхэд анхаарал хандуулах болсон ХБНГУ-ын үйлдвэрлэгч өдгөө дан цахилгаан мотор бүхий 12 загвартай болоод байгаа төдийгүй ойрын хугацаанд нэр төрлийг нь улам олшруулах төлөвлөгөөтэй. BMW X3 кроссоверын ирэх жил зах зээлд нийлүүлэх шинэ загвар тус компанийн түүхэнд анх удаа дизель, бензин, гибрид, дан цахилгаан гэсэн дөрвөн хувилбартай байх болно. Үүнд цахилгаан хөдөлгүүр бүхий BMW iX3 загварыг борлуулах гол зах зээл нь БНХАУ байх юм. Герман үйлдвэрлэгч 2021 оноос BMW iNEXT хэмээх автомат жолоодлогын систем бүхий дан цахилгаан хөдөлгүүрт загвараа борлуулж эхэлнэ. Тус компани ердөө 2021 оны эцэс гэхэд цахилгаан машиныхаа борлуулалтыг нэг сая ширхэгт хүргэх зорилт тавиад байна. Мөн онд BMW-гийн цахилгаан хөдөлгүүрт машины нийт борлуулалтын 25 хувь нь Европын зах зээлд оногдох болно. Улмаар 2025 он гэхэд 33 хувь, 2030 он гэхэд нийт машины тал нь цахилгаан хөдөлгүүрт загвар байхаар тус компани тооцоолжээ. 
ЗГМ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>