Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?
Батлайн Чулуунхүү. 2015 онд Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Тав дахь жилдээ тус улсад Элчин сайдаар ажиллаж байна. Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан Харин 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн. Тэгэхээр хуучин болон шинэ хуулийн заалтаар Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүүгийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусгавар болсон гэсэн үг.
МАН-ын УИХ, Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя” гэсэн байдаг. Тэнд хоёр гишүүнтэй хамт Элчин сайд Б.Чулуунхүү байсан. Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд зөвхөн гишүүд дээр акцент өгч байгаа нь сонин байв. Аливаа оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд ёс зүйн алдаа гаргавал хариуцлага тооцох, эгүүлэн татах эрх нь Ерөнхийлөгчид байдаг.



