Ц.Нямдорж: Н.Номтойбаяр шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа Мэдээ мэдээлэл 25-01-2020, 13:29 732 Хуваалцах УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан гаргасан билээ. Уг саналыг УИХ-ын гишүүний Халдашгүй Байдлын дэд хороо хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж энэ тухай: "Прокурорын ирүүлсэн санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас бид хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Н.Номтойбаярыг түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзэн, ийм шийдвэр гаргасан" гэв. Э.Мягмар Эх сурвалж: sonin.mn 732 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 24-01-2020, 13:24 МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?… 20-01-2020, 12:58 Таван гишүүнтэй дэд хорооны ИРЦ ХҮРСЭНГҮЙ… 11-03-2019, 11:13 АТГ ТАВАН ГИШҮҮНИЙ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭВ… 24-01-2019, 13:29 Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй "зугтаах” болжээ… 10-01-2019, 12:39 УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.