Австралийн эрдэмтэд коронавирусын эсийг судална
БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчлөлийн тохиолдол тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлсэн хамгийн сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 5974 хүрч, 132 хүн нас баржээ. Мөн сэжигтэй 9239 хүн байгаа бөгөөд одоогийн байдлаар 956 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Корона вирусын халдвар авсан 103 хүн бүрэн эдгэрчээ.
Халдварын голомт болсон Ухань хотоос халдварын тархалт гадагшилсаар Японд шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Засгийн газар мягмар гаригт мэдээлсэн байна. Мөн Германы Бавари мужид "2019-nCoV” коронавирусээр халдварласан гурван тохиолдол нэмж илэрлээ гэж тус мужийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мөн Африкийн Кот Дивуар улсад халдварын тохиолдол илэрсэн байна.



