Коби эхнэртэйгээ хамт нисдэг тэргэнд суухгүй ГЭРЭЭТЭЙ байжээ

786

 

"Лос-Анжелес” багийн домог Кобе Брайант, түүний гэргий Ванесса нар нэг нисдэг тэргээр хэзээ ч хамт явахгүй гэсэн гэрээтэй байсан тухай "People” сэтгүүл мэдээлжээ.
 


Кобигийн гэр бүлд ойр эх сурвалжаас тус сэтгүүлд "2001 онд Коби, Ванесса хоёр гэр бүлээ батлуулахдаа хамт нисдэг тэргэнд суухгүй гэсэн гэрээ байгуулсан. Осол болоход хүүхдүүдээ бүтэн өнчрүүлэхгүйн тулд ийм гэрээ байгуулж байлаа” гэж мэдээлжээ.

Ингэхээр хосууд нисдэг тэрэг ямар эрсдэлтэйг мэдэж байсан байна.
 


Коби 2001 оны дөрөвдүгээр сарын 18-нд мексик гаралтай бүжигчин, 19 настай Ванессатай гэрлэсэн. Хуримын ёслол дээр Кобигийн эцэг, эхээс гадна найз нөхөд, багийн хамт олон нь ч ирээгүй юм.

Коби амь үрэгдсэний дараа Ванесса 17 настай Наталия Даймант Брайант, 3 настай Бьянка Белла Брайант, ирэх зургаадугаар сард хоёр нас хүрэх  Капри Коби Брайант гэсэн гурван охинтой үлдсэн билээ.

 
Zindaa.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>