Дуучин С.Амармандах 30 сая төгрөг ЭМЯ-нд хандивлав

715

Дуучин С.Амармандах 30 сая төгрөг ЭМЯ-нд хандивлав

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд зориулж ЭМЯ-нд 30 сая төгрөг, 1500 ширхэг амны хаалт хандивлалаа.

Тэрбээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хандиваа гардуулахдаа, "Дэлхий нийтийг түгшээж буй шинэ коронавирусний халдварын эсрэг өдөр, шөнөгүй ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй ажилтнуудаар бахархаж байна. Монголчууд эвийн хүчээр энэ аюулт өвчнийг дарж чадна” гэлээ.

 

Ташрамд дурдахад, өчигдөр Монгол Улсын үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат, иргэн Д.Доржпүрэв нар Эрүүл мэндийн яам, Онцгой комисст 20 сая төгрөг хандивлаж, МУГТ, Далай даян, дархан аварга Г.Өсөхбаяр 5000 ширхэг маск бэлэглэсэнбилээ.

Б.Содгэрэл


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>