Карибийн аралд тансагласан Борис Жонсоны санхүүг шалгаж эхлэв

550

Их Британийн парламентын ёс зүйн хороо Ерөнхий сайд Б.Жонсоны амралтын аялалтай холбоотой шалгалт явуулахаар болсон тухай The Guardian сонин мэдээлжээ. Ерөнхий сайд өнгөрсөн зул сарын амралтаа найз бүсгүй Кэрри Саймондсийн хамт Карибийн тэнгисийн Мюстик арал дээр өнгөрөөжээ. Тэдний арав хоног хөлсөлсөн тансаг зэрэглэлийн сууцны түрээс нь 20 мянган доллар. Харин зардлыг нь Консерватив намын ивээн тэтгэгч,  Carphone Warehouse компанийн ТУЗ-ийн дарга асан Дэвид Росс төлсөн гэж Ерөнхий сайд мэдүүлжээ.

 

Ш.Самбуу

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>