Винсент Ван Гогийн уран зургийг Нидерландын музейгээс хулгайлжээ Дэлхий дахинд 31-03-2020, 11:21 453 Хуваалцах Винсент Ван Гогийн 5 сая фунтын үнэ бүхий 1884 оны уран зургийг Нидерландын музейгээс хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайчид ням гарагийн шөнө 3.15 цагт Сингер Ларены музейн урд шилэн хаалгаар нэвтэрч, зөвхөн Ван Гогийн "The Parsonage Garden at Neunen” нэртэй бүтээлийг хулгайлсан байна. Тухайн үед дохиоллын систем дуугарсан хэдий ч цагдаагийн ажилтнууд ирэхэд гэмт этгээдүүд хэргийн газраас зугтсан байжээ. Дээрх музейг коронавирусийн халдварын тархалтыг зогсоох ажлын хүрээнд гуравдугаар сарын 12-ноос эхлэн түр хугацаанд хаагаад байсан аж. Цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тус уран зургийг Интерполын хулгайлагдсан уран бүтээлүүдийн олон улсын жагсаалтад нэмж бүртгэжээ. Сингер Ларены музейн захирал "Гайхалтай уран бүтээлчийн уран зургийг хулгайлсанд туйлын их харамсаж байна. Энэхүү бүтээлийг Гронингерийн музейгээс зээлж тавьсан байсан. Урлагийн бүтээлийг бид бүгд л харах эрхтэй” хэмээн хэлжээ. Б.Ирээдүй Эх сурвалж: Guardian 453 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 4-02-2020, 10:57 Сонгуулийн наана “намаас хасалт”-ууд идэвхжих бололтой… 29-03-2019, 15:22 Хорин оны сонгуулийн хоёр сунгаа… 20-03-2019, 15:25 Л.Болд, Ж.Батзандан нар парламентад суудалтай нам байгуулж чадахгүй… 25-04-2016, 10:53 Намууд ямар мөрийн хөтөлбөр танилцуулав… 23-11-2015, 14:26 Шүүхийн шийдвэрийг үл тоожээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.