Коронавирусээс айдаггүй Ерөнхийлөгч дугуйгаар зугаалав


Гурбангулы Бердымухамедов энэ сарын 19-нд нийслэл Ашхабадын өмнөд хэсэг дэх шинэ бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрээр Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязовын домогт хүлэг морь Янардагт зориулан босгож байгаа хөшөөг үзэж сонирхоод тэндээсээ дугуй унан, 20 км явж, "Bitaraplyk binasy” цогцолборт аяллаа дуусгасан байна.



