Дэлхийн автомашины зах зээлийн уналт үргэлжилж байна
Дэлхийн автомашины худалдаа өнгөрсөн сард 5 сая 539 мянган суудлын автомашин буюу 39 хувира буурсан тухай "LMC Automotive” консалтингийн компанийн мэдээлэв. Түүнчлэн энэ жилийн эхний гурван сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар бага автомашин худалдаалжээ. Тэгвэл Баруун Европын улс орнууд 883.500 ширхэг автомашин гуравдугаар сард худалдаалсан бол 2019 оны гуравдугаар сарынхаас хоёр дахин бага байжээ. Зүүн Европт уналттай байсан ч тэр нь 12.8 хувь (323 500) болжээ. Өмнөд Америкт өнгөрсөн сард 172.500 ширхэг тээврийн хэрэгсэл худалдсан нь 28 хувиар унасан бол Канадад дөнгөж 98.400 автомашин борлуулж, 46 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин Японы автомашины зах зээл өнгөрсөн оны гуравдугаар сарын үзүүлэлтээс 9 хувиар буурсан бол Оросын авто зах зээл доллар ба евроны ханш өссөнөөс эрэлтийг нэмэгдүүлж өмнөх сарын сүүлчээр автомашины худалдаагаа хаажээ.
Эх сурвалж: CNBC
Э.Мөрөн



