Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй Дэлхий дахинд 25-05-2020, 13:43 554 Хуваалцах АНУ БНХАУ-ыг өөрчлөх гэсэн бодлоосоо салж, хоёр орныг шинэ Хүйтэн дайны ирмэг рүү түлхэхээ зогсоох хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа өдрөөс өдөрт сэвтэж байгаа энэ үед Ван И Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр болсон хэвлэлийн бага хурлыг ашиглан АНУ-д шууд мессеж илгээжээ. "БНХАУ-д АНУ-ыг өөрчлөх өчүүхэн ч бодол байхгүй. Харин АНУ БНХАУ-ыг өөрчилж, 1.4 тэрбум хүний шинэчлэлийн төлөөх түүхэн маршийг зогсоох гэсэн бодлоо орхих цаг нь болсон" гэж тэрээр хэлсэн байна. Мөн тэрээр, “АНУ-ын улс төрчид БНХАУ-АНУ-ын харилцааг барьцаалан хоёр улсыг шинэ Хүйтэн дайны ирмэг рүү түлхэж байна. Энэ нь хоёр улсын түүхэн харилцааны үр шимийг үгүй хийж, цаг хугацааг ухрааж, АНУ-ын хөгжлийн хэтийн төлвийг сааралтуулж, дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд аюул учруулах ноцтой оролдлого юм” гэж мэдэгджээ. Д.Нямтулга Эх сурвалж: Монцамэ агентлаг 554 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-06-2019, 16:27 БНХАУ, АНУ-ын удирдагчид худалдааны хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцлоо Э.Хулан… 19-06-2019, 14:26 ТРАМП ИХ-20-ИЙН УУЛЗАЛТ ДЭЭР БНХАУ-ЫН ДАРГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭЭ ЗАРЛАЛАА… 3-05-2019, 09:42 Хоёр орны антарктидын төлөөх “тулаан” ширүүсч байна… 27-09-2018, 09:56 БНХАУ-АНУ-ын худалдааны маргааны тухай ном хэвлэжээ… 16-03-2017, 15:44 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Теллерсон БНХАУ-д айлчилна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.