Хүүхдэд ээлтэй улсыг жагсаахад Монгол Улс 180 орноос 84-т оржээ Гол мэдээ, Нийгэм 27-07-2020, 18:00 465 Хуваалцах Хаана, ямар улсад хүүхэд өсгөхөд хамгийн тохиромжтой талаарх практик судалгааг ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан болон олон улсын эрдэмтэд хамтран хийсэн байна. Судалгаанд хамрагдсан улсаас нь НҮБ-ийн Хүүхдийн эрхийн тухай конвецид нэгдсэн бол Америк л ганцаараа элсээгүй байдаг байна. Тус конвенцид зааснаар хүүхэд бүр хамгаалуулах, боловсрол эзэмших, эрүүл өсөн бойжих, ялгаварлан гадуурхалгүйгээр тэгш хандуулах, нийгэмд дуу хоолойгоо чөлөөтэй хүргэх эрхтэй. Тус судалгаа нь хүүхэд хэрхэн хөгжин цэцэглэх боломжтойгоос гадна ирээдүйд эрүүл мэндэд нь нөлөөл болзошгүй орчны бохирдол, тэр дундаа агаарын бохирдлыг ч хамруурлсан өргөн цар хүрээтэй судалгаа болжээ. Хүүхэд өсгөх буюу хүүхдэд хамгийн ээлтэй улсаар Норвеги улс тодорчээ. Харин Төв Африкийн бүгд найрамдах улс улс 180 улсаас сүүл мушгисан байна. Дараа нь Чад, Сомал, Нигер зэрэг улсууд оржээ. Монгол Улсын хувьд 180 орноос 84-т жагссан байна. CLICK TO TWEETХарин хойд Африкийн Алжир улс бидэнтэй эн зэрэгцэн 85 дугаар байранд жагсжээ. Бидний эн зэрэгцэн жагссан Алжир улсын хүн амын дунд баян ядуугийн ялгаа 27-30 хувийн хооронд хэлбэлздэг. Эдийн засгийн хувьд уул уурхай, тэр дундаа газрын тосны олборлолтоос 95 хувийн хамааралтай. Мөн авилгын асуудал хурцаар тавигддаг газар. 2012 он гэхэд авилгын 2,000 гаруй хэргийн шалгаж байсан боловч хариуцлага тооцсон нь тун цөөхөн. Манай хөрш ОХУ-ын хувьд 79-т, Хятад 43-т оржээ. Хойд Солонгос 112-т жагсав. Улс орны Засгийн газрууд хүүхдийн эрхийг хамгаалахдаа орлогын төвшингөөс үл хамааран хүүхдийн анхдагч хэрэгцээ/эмнэлгийн тусламж, эрүүл хоол, үнэгүй, сайн чанарын боловсрол/ бүрэн хангагдсан эсэх, хүүхдээ асран халамжлахад нь эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгодог зэрэг бүхий л талаас нь анхаарах нь зүйтэй. Эх сурвалж:Thelancet.com 465 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 9-05-2019, 12:05 ЗӨВ ТУСГАЛ: Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй ЭЦЭГ ЭХЭД хуулиар хариуцлага тооцдог болмоор...… 6-11-2018, 16:11 ДЭМБ: Хүүхдүүд агаарын бохирдол дунд амьдарч байгааг сануулав… 5-10-2018, 12:17 Хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох Тогтоолын төсөл өргөн барилаа… 18-09-2018, 10:04 "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ… 5-06-2018, 02:38 Хүүхэд насыг “хулгайлсан” үзүүлэлтээрээ Mонгол улс дэлхийн 175 орноос 71-т жагсжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.