Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан ганцхан шөнийн дотор хөгжихгүй
Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан ганцхан шөнийн дотор хөгжиж бий болохгүй үүнийг ямагт та санаж яваарай. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан гэдэг бол нэг төрлийн чадвар юм. Энэхүү чадвар нь тодорхой цаг хугацааг зарцуулж, хөдөлмөрлөхөд хөгждөг зүйл.
Тиймээс хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнөө анги дээрээ зөв илэрхийлж, сургалтын орчинд илүү сайн давтаж, өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг хянаж байгаа, ойлгож байгаагаа мэргэжлийн хүнтэй хуваалцаж, хэрхэн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх вэ?, хэрхэн сэтгэлийн хөдөлгөөнөө зөв таних вэ? гэдгээ ямар нэг мэргэжилтний тусламжтайгаар илүү сайн хөгжүүлнэ.



