Өөдрөг төсвийн оройтсон тодотгол

Нийт 73.3 мянган хүн хамрагддаг бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсан. Энэ арга хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувийн шимтгэл төлөхөөр болж, өөрчиллөө. Хөнгөлөлт үзүүлж байгаа тул нийтдээ 144 тэрбум гаруй төгрөгийн чөлөөлөлт үзүүлэх юм байна.
Хэрэглээний зээлийн тодорхойлолтод цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хамруулдаг байна.



