Шинэ коронавирусийн вакциныг дэлхий нийтээрээ хуваалцан эдлэх ёстой Дэлхий дахинд, Эрүүл мэнд 20-08-2020, 13:26 758 Хуваалцах Өдгөө дэлхий дахинд шинэ коронавирусийн хэдэн зуун төрлийн вакцин адил бус туршилтын шатанд ороод байгаа бөгөөд удалгүй ашиглалтад орох гэж байгаа. Англи Америк зэрэг цөөн тооны хөгжингүй орнууд эм бэлдмэлийн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр тохиролцож, өөр өөрийн орныхоо вакцины хэрэгцээг хангах гэж байгаа юм. Харин ядуу орнуудад вакцин олдохгүй магадлал өндөр байна. 14-нд Английн засгийн газар Америкийн хоёр аж ахуйн нэгжтэй шинэ коронавирусийн вакцины бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 90 сая вакцин багтжээ. Энэ хоёр аж ахуйн нэгж бол Америкийн Жонсон компанийн харья Янгсон эм бэлдмэлийн компани болон Америкийн био технологийн компани Новавакс эм бэлдмэлийн компани болно. мэдээлэлд тэмдэглэхдээ, Англи Америк Европын холбоо хамтаар нэн олон газар вакцин олж авахын тулд далдуур өрсөлдөж байна. Тэдний тохиролцсон гэрээ нь ядуу орнуудын эмзэг бүлгүүдэд хүрэх вакцины хэмжээг ихээр багасгаж, дэлхийн хижигтэй тэмцэх хүчин чармайлтад заналхийлэх болно. Шинэ коронавирусийн вакциныг энэ мэт эзэрхэх нь эмийн компаниудын зүй бус монополийг нэмэгдүүлж, олон мянган хүний амь насанд аюул учруулах болно гэжээ. http://mongol.cri.cn/ 758 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 11-05-2020, 08:12 СOVID-19 вакцины төлөөх ӨРСӨЛДӨӨН ба дэлхийд нөлөөллөө өргөжүүлэх САНААРХАЛ… 23-04-2020, 17:52 Шинэ коронавирусний вакцин 2021 оны эцсээс өмнө бэлэн болохгүй… 16-03-2020, 10:11 Коронавирусийн вакцин бүтээхээр ажиллаж байгаа Германы эрдэмтдийг АНУ урвуулах гэж оролджээ… 5-03-2020, 12:32 Inovio Pharmaceuticals: Коронавирусийн эсрэг вакциныг дөрөвдүгээр сараас хүн дээр турших боломжтой… 30-01-2020, 16:47 Жэк Ма коронавирусийн вакцин бүтээх үйлсэд $14 саяыг хандивлав… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.