Д.Баярхүү: Сингапур: Хуулиа чангал, 7 хоногт 40 цаг заавал хөдөлмөрлө!

Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчиддаа уриалан дуудcaн өмнөх нийтлэл олон хүнд хүрсэн бололтой. Эрх баригчдад яаж хүргэх вэ гэсэн асуулт тавьсан хүн ганцаар тогтохгүй над руу ханджээ.
1945 оны намрыг хүртэл энэ жижиг улс Японы мэдэлд байснаа эргээд Британийн эзэнт гүрний мэдлийн Малайзын бүрэлдэхүүнд оржээ. 1959 оноос Сингапурыг өөртөө засан тохиносон, өөрийгөө удирдах эрх бүхий Британийн эзэнт улсын бүрэлдэхүүний улс болгож, харин 1963 онд явагдсан референдумаар эргэж Малайзын Холбооны бүрэлдэхүүнд ороод 1965 онд тэндээсээ хасагдаж, тусгаар тогтнолоо олж авсан түүх хөвөрчээ.
Монголтой холбогдох тэс хөндлөнгийн жишээ энд оруулж бичиж байгаадаа хүлцэл өчье. Эхэнд нь монголчуудад хандаж бяцхан тайлбар хэлсэн бол одоо дахиад өөр нэг хөгийн жишээг тайлбаргүй буулгая. Нэгэндээ авилга гэсэн сэдэв хөндөж буй тул цаад монгол нөхөр авилгадаагүй, хөлс хүчээрээ, бизнесээрээ тэр их алтыг буй болгосон байж болох ч хэлэхгүй өнгөрч боломгүй гаж үзэгдэл!
Хүн ам тутамд нь ногдуулж үзвэл цаазын ял өгдөг үзүүлэлтээр Сингапур нь дэлхийд дээгүүрт, бараг эхэнд бичигдэх ба цаазаар авахуулагчдын 70 хувь нь хар тамхины хэрэгтэнгүүд байдаг. Үлдэх 30 хувь нь төрийн эсрэг гэмт хэрэг, аллага, зэвсэгт дээрмийн хэрэгтэнд ногдоно. Энэ тал дээр өөрийн иргэдэд ихээхэн хатуурхана. Харин германы Жулия Бол, британийн Мак Гри гэх мэт ганц нэг гадаадын хэрэгтэн өршөөгдсөн байдаг нь гайхалтай.
(1)(1).jpg)



