СХД-ийн 13-р тойргийн иргэд Э.Батшугарыг дэмжихээ илэрхийлж байна Гол мэдээ, Улс төр 2-10-2020, 13:17 674 Хуваалцах Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол төвлөрсөн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороодын багтаасан НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт Энхбаярын Батшугар нэр дэвшээд буй. Тэрээр өчигдөр сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын үеэр иргэд МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, нэр дэвшигч Э.Батшугарт өнгөрсөн сонгуулиар өгсөн саналаа дахин баталгаажуулна гэдгээ хэлж байв. МАХН энэ удаагийн нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ажлын байраар хангах, хөгжлийг нийтэд тэгш хүртээх, “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах зэрэг үндсэн зорилтуудыг багтаасан “Та бидний ХОТ” мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа юм. Энэхүү мөрийн хөтөлбөрт нийслэлийн хамгийн том, тэр хэмжээгээрээ олон асуудал дагуулсан Сонгинохайрхан дүүргийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх томоохон зорилтуудыг тусгасан. Энэ утгаараа Э.Батшугарт иргэд мөрийн хөтөлбөрөө заавал биелүүлэхийг захиж, шударга сонгууль болохыг хүсч буйгаа илэрхийлж байлаа. НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Э.Батшугарын сонгуулийн штаб 674 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 1-10-2020, 13:14 Сонгогчид Э.Батшугарт өгсөн итгэлээ баталгаажуулах боломж ирлээ… 30-09-2020, 17:27 НМХГ: “Мэргэван” болон “Сод Монгол”-ын ШТС-ыг буулгана… 30-09-2020, 11:48 Энхбаярын Батшугар: МАХН НИТХ-ын сонгуульд амжилт үзүүлбэл "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрөө хэрэгжүүлнэ… 14-06-2020, 12:25 Цагаан-Овоо сумын иргэд нэр дэвшигч Ц.Сэргэлэнг дэмжихээ илэрхийллээ… 6-06-2020, 17:20 Нэр дэвшигч Б.Баярмагнайг Баянзүрхчүүд дэмжихээ илэрхийлж, хүсэлтээ уламжилж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.