АТГ: УИХ-ын гишүүн Сү.Батболдыг шалгаагүй Онцлох мэдээ, Улс төр 27-10-2020, 14:04 652 Хуваалцах УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. -Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө үү. -Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна. -УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байгаа. -УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна. -УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж АТГ шалгаж байгаа гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ үнэн үү? -Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй. 652 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-04-2020, 18:03 АТГ-аас эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт шилжүүлэв… 22-11-2016, 17:35 АТГ: Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ… 26-07-2016, 10:05 АТГ-аас дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэв… 10-06-2015, 12:54 АТГ-аас 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна… 3-06-2015, 09:33 АТГ-аас 3 хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.