Иванка Трампыг АНУ-ын улс төрд хүч түрэн орж ирэх эмэгтэй улстөрчөөр нэрлэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан намын дундах сунгаанд оролцож байсан сенатч Элизабет Уоррен сонгуулийн кампанит ажлаа зогсоосон нь олон эмэгтэйн сэтгэлийг гонсойлгосон үйл явдал болсон. Түүнийг ийнхүү кампанит ажлаа зогсоосны дараа АНУ-ын улстөрд хүч түрэн орж ирэх дараачийн эмэгтэй улстөрч хэн бэ гэдэг сэдэв олны анхаарлын төвд байлаа.




