"Оном сан"-гийн эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдөж байна Эрүүл мэнд 26-11-2020, 18:27 652 Хуваалцах Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан "Оном сан”-гийн эрдэмтэн, судлаачидтай цахимаар хоёр удаа санал солилцсон.Улсын онцгой комисст эрдэмтдээс тодорхой бодлогын зөвлөмжүүдийг ирүүлсэн байна. Судлаачид одоогоор Монгол Улс дотооддоо "Ковид-19” халдварыг авсан, тус цар тахлын олон улсын судалгааны байдал, үр дүн, арга тактик, эм, эмчилгээний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг 6 чиглэлийн 180 гаруй хуудас арга зүйн зөвлөмжийг цахимаар ирүүлээд байгаа юм байна. Цахим хуралд Япон, БНСУ, Австрали, АНУ, Тайвань зэрэг улсад амьдарч, ажиллаж байгаа Монгол эрдэмтдийн төлөөлөл оролцжээ. Мөн "Оном сан"-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар тэргүүтэй доктор, профессорууд оролцож санал, зөвлөмж өгчээ. "Оном сан”-гийн удирдлага болон эрдэмтэн, судлаачиддаа нойр хоолоо хасан, Монгол хүний эрүүл мэнд, амь нас , Улс эх орныхоо эрх ашигт тулгамдаж байгаа асуудалд үнэтэй санал, зөвлөмжөө өгч буйд Шадар сайдын зүгээс талархал илэрхийллээ. 652 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 11-11-2020, 13:07 Д.Наранбаатар: УОК-т хүргэх санал байна… 13-08-2020, 13:06 Дэлхийн банкнаас Монголд 50 орчим сая ам.долларын зээл, тусламж үзүүлнэ… 25-04-2019, 13:34 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хуралд оролцож байна… 17-11-2018, 12:35 Оном сангаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа… 19-08-2016, 08:50 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАНД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.