Нэг хорыг нөгөөгөөр сольсон нь Гол мэдээ, Нийгэм 8-12-2020, 18:42 548 Хуваалцах Таны толгой өвдөөд ч байгаа юм шиг болж байна уу? Хэрвээ тийм бол энэ хүхэрлэг хий, азотын ислээс хордож байгаагийн шинж. Шахмал түлш нүдэнд харагдах, хамарт үнэртэх утаа, тоосонцорыг багасгасан боловч нөгөө талдаа харагддаггүй, үнэртдэггүй хүхэрлэг хий, азотын ислийг нэмэгдүүлжээ. Нэг хорыг нөгөөгөөр сольсон гэсэн үг. Дор байгаа хүснэгт өмнөх онуудтай харьцуулсан хэмжилт судалгаа. Мөн утааны хор тоосонцор багассан гэдэг нь өрөөсгөл, зөвхөн өнгөрсөн 2019-2020 оны дулаан өвлийн тохиолдол. Сибирийн их даралтын орны хүчээс хамаарч УБ хот дээр 1500м орчимд "таг" үүсч, агаарыг хөдөлгөөнгүй түгждэг үзэгдэл тогтмол гардаг байна. Өнгөрсөн жил азаар энэ "таг" үүсээгүй шахуу тул агаарын бохирдол гайгүй өнгөрчээ. ЗГ-аас утааг бууруулахаар шахмал түлш нэвтрүүлж шийдвэртэй арга хэмжээ авсан нь сайн хэрэг. Гэхдээ "утаа буурлаа, бид яллаа" гэж айдгаа ардаа хийсэн мэт хөөрцөглөхөөс өмнө бодит байдлыг ойлгох, дараагийн ажлаа төлөвлөөсэй гэж энэ постыг оруулж байгаа юм. Иргэд бид ч гэсэн ойлгож авах ёстой. Утаанд хордсоор, магадгүй илүү хордсоор л байгаа шүү. Монголчууд бид юманд "мэргэжлийн бус" сүр сар хандах, халтуурдах муу хандлагатай улс. Мэргэжилтнүүдийн үгийг авалгүй, оролцуулалгүй нэг дарга дураараа бүдүүн бараг шийдэл дахин дахин туршаад байдаг гэм биш зантай. Утааны хортой хольц найрлагын бүх үзүүлэлтийг нь хэмжиж нийтэд зарладаг байх ёстой. Мөн шахмал түлш бол түр зуурын шийдэл гэдгээ ухаарч, утааг биш янданг устгах бодлого руугаа шийдвэртэй орох хэрэгтэй байна. 10 жилийн дараа 2030 он гэхэд шахмал түлээ түлсээр, яндангаа хөөлсөөр байх юм бол Монголын ГАМШИГ ба ШИВШИГ шүү. (би цаг уур, утааны мэргэжилтэн биш бөгөөд мэргэжлийн хүнээс зөвлөгөө, тоо мэдээг авсан болно) Б.Найдалаа 548 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 6-11-2019, 12:49 Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй...… 25-10-2019, 19:50 ЯАО РҮН ШӨНГ: Угаартахаас сэргийлэн цагаан хоолойгоор хашгирдаг байлаа… 18-06-2019, 17:21 САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ… 26-02-2019, 17:20 Шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааны явцтай танилцлаа… 23-11-2018, 14:42 САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.