Э.Блинкен: ОХУ-д болсон жагсаалд АНУ ямар ч холбоогүй
Блинкен мөн Алексей Навальныйтай холбоотой нөхцөл байдалд авах хариу арга хэмжээг Москватай харилцах бусад асуудлын хүрээнд авч үзэж байгааг мэдэгджээ.Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яам улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж АНУ-ыг буруушаасан бөгөөд эсэргүүцлийн жагсаалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг нь ОХУ-ыг тогтоон барих стратегийнх нь нэг хэсэг гэж мэдэгдсэн юм.




