Монголын төрийг “Насанд хүрэгсдийн цэцэрлэг” болгочихож
Гэвч "дарга болж тоглох” явдал У.Хүрэлсүхээр дууссангүй. Дараагийн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний томилгоо нь "хүүхдийнхээ урмыг бодож амаа жимийсэн эцэг эхийн сэтгэл”-ийг нийгмийн сэтгэл зүйд үүсгэв. Өөрөөр хэлбэл ямар ч гэсэн харзаная гэсэн сэтгэлгээ.
Ер нь ЗГ-ын гишүүнийг сонгох шалгуур нь юу байсан юм бол гээд ажиглахад Ерөнхий сайд үеийн найз нөхдөө хань татаж цуглуулаа юу гэмээр харагдахын зэрэгцээ хамгийн нийтлэг нэг түүх нь АНУ-д ямар нэг сургууль төгссөн гэсэн үзүүлэлт байсан нь гадны зөвлөмж нөлөө орсныг ч илтгэнэ.
Түүний хүрээллийн найз нөхөд нь иймэрхүү маягаар амьдардаг гэдгийг ч ард иргэд ерөнхийдөө мэдэж байгаа.
Ингэж хэлэхээр хөрөнгөжсөн эцэг эхчүүд "Насанд хүрэгсдийн цэцэрлэг байхгүй юм чинь өөр яах юм бэ?!” гэж өөрсдийгөө зөвтгөх байх л даа. Түүнийг нөхцөл байдалдаа хашигдсан сэтгэлгээ буюу "нүхэн дотроо сэтгэх” гэж нэрлэдэг юм.



