“Twitter”-ийг үндэслэгчийн анхны жиргээний үнэ 2.5 сая ам.доллар болж өсөв
НЬЮ-ЙОРК. /TASS/. "Valuables” цахим дуудлага худалдаанд оруулсан, "Twitter” нийгмийн сүлжээг үндэслэгч Жек Дорсигийн анхны жиргээний үнэ даваа гаргийн орой 2.5 сая ам.доллар болж өсжээ.
Худалдаа дуусахад нийт дүнгийн 95 хувийг Дорси, 5 хувийг нь цахим дуудлага худалдааг зохион байгуулагчид авах юм. Харин дахин худалдсан тохиолдолд 87.5 хувийг худалдагч, 10 хувийг жиргээг бичигч, 2.5 хувийг "Valuables” авах бөгөөд гүйлгээг криптовалют ашиглан хийх аж.



