АНУ, БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтнууд уулзав
Бээжин /МОНЦАМЭ/. Ж.Байдены Засгийн газар пүрэв гарагт БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтнуудтай нүүр тулсан анхны уулзалтаа хийв.
Уулзалтын үеэр Саливан хэлэхдээ, "бид зөрчил, маргааныг эрэлхийлэхгүй ба харин ширүүн өрсөлдөөнийг талархан хүлээж авна. Мөн үүний зэрэгцээ бид өөрийн зарчим, ард түмэн, найз нөхдийг хамгаалах байр сууриа тууштай баримталсаар байх болно” гэв.



