Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд Улаанбаатарын 22.46 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитуд, Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 20 км-ийн зайд хоёрдугаар сарын 15-нд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.




