АН-ын тамгыг булаацалдах ДАРААГИЙН ХОЁР

605

АН-ын тамгыг булаацалдах ДАРААГИЙН ХОЁР

 

Хоёр ч парламентын сонгууль дараалан ялагдал хүлээсэн улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ынхан дотооддоо хоёр хуваагдаж, хоёр тийшээ хараад удаж байна.

Учир нь, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын хэнд нь АН-ын даргын жинхэнэ тамга, тэмдэг байгаа нь тодорхойгүй явсаар өнөөг хүрчээ. Тэд намын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгээ булаацалдаж, тэрхүү тэмцэл нь шүүх дээр очсон ч хэн нь ч албан ёсоор АН-ын даргын тамга, тэмдгийг авч чадаагүй байдаг. 

Нам нь дотроо С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хуваагдсан шиг ээ АН-ын дараагийн даргыг сонгох сунгаа ч хоёр талд зэрэг шахам явагдлаа. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас АН-ын даргаар М.Тулгат ялалт байгуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас АН-ын даргаар О.Цогтгэрэл тодорлоо.

Ингэснээр АН-ын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгийг С.Эрдэнэ, Ц.Туваан нар биш М.Тулгат, О.Цогтгэрэл нар булаацалдах нь.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан хоёрын хэн нь АН-ын дарга, хэнд нь байгаа тамга, тэмдэг нь албан ёсных вэ гэдэг маргаан эцэслэгдэх бус тэр хоёрын "зовлон"-г хоёр талд АН-ын дагаар тодорсон М.Тулгат, О.Цогтгэрэл нар үргэлжлүүлэхээр болж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>