Ice Top хамтлаг Монголын хамгийн анхны хип хоп пянз гаргалаа Нийгэм 19-04-2021, 14:30 602 Хуваалцах Монголын хамгийн анхны хип хоп хамтлагуудын нэг "Ice top" хамтлаг 1998 оноос хойш Монголын хип хопын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олсон. Энэ хугацаанд 500 гаруй уран бүтээл гаргаж, өөрсдийн хэлэх үгээ этгээд үг хэллэгээр илэрхийлж гаргадгаараа онцлог билээ. Тэгвэл хамгийн анхны хип хоп хамтлаг маань "Монгол" нэртэй хамгийн анхны хип хоп пянзаа үнэнч феннүүддээ зориулан гаргалаа. Дэлхий дахинд дижитал хөгжмийн борлуулалт буурч эсрэгээрээ пянзны борлуулалт өссөөр байгаа билээ. Хамгийн чанартай хөгжмийн дуугаралтыг пянзны гадаргуун дээр буулгаж, насан туршдаа сонсож, хэдэн үе дамжуулан хадгалж болдог, соёлын биет өв, оюуны өмч гээд олон давуу талыг өөртөө агуулсан гайхамшигт пянзны эрин үе Монголд ч давалгаалж байна. Монгол нэртэй анхны хип хоп пянзанд Ice Top хамтлагын "Тоонот", "Их аваргууд", "Анхны хайр" "Тэнгэд өөд" зэрэг бүх цаг үеийн шилдэг уран бүтээлээ пянзандаа мөнхөрлөө. Манай улсын хөгжмийн урлагийн төлөөллүүд болох “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” зэрэг хамтлагууд ЗХУ-д пянзан дээр дуунуудаа мөнхөлсөн түүхтэй бөгөөд ийнхүү хип хоп дууны пянзыг "Ice top" хамтлага гаргалаа. 602 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-10-2019, 19:39 "Тотал Мюзик" дэлхийн алдарт "Fender" брэндийн гитарыг Харанга хамтлагт гардууллаа… 29-11-2018, 15:00 Монголын урлагийн Орос школ… 27-09-2018, 11:38 "Хүннү рок” урсгалыг бий болгожээ… 13-05-2017, 16:15 “Андууд” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ… 7-10-2014, 11:30 ”REC ON” хамтлаг амьд хөгжмийн тоглолтоо хийнэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.