АН-ынхан нэгдэхээр уулзацгааж, Ерөнхийлөгчид горилогчид нь тодорч эхэллээ

442

 

АН-ынхан нэгдэхээр уулзацгааж, Ерөнхийлөгчид горилогчид нь тодорч эхэллээ

 

Цэцийн шийдвэрийн дараа АН хамгийн их хөл хөдөлгөөнд оров. Баасан гаригийн орой АН-ынхан гурван ч хэсэг болж цуглаад сэм найрласан мэдээлэл байгаа юм.
 
 
 
О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар, З.Энхболд, Р.Амаржаргал нар, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг дагасан гурван "бүлэг” болж яриа хөөрөө болцгоожээ. Улмаар "...Хоёр АН нэгдэх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн байна.
 
 
 
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон учраас дараагийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид ч хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нарын найман хүний нэрийн жагсаалт гараад байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>