АН-ын Ц.Туваан 150 мянган долларын “лобби” гэрээ байгуулсан уу? Мэдээ мэдээлэл 23-04-2021, 12:47 536 Хуваалцах УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөх учир дахин нэр дэвших боломжгүй дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил АН-ын Ц.Тувааныг АНУ-ын лобби нөлөөллийн бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан талаар онцолсон. Түүнчлэн гэрээн дээрх хүчинтэй хугацаа нь 4-р сарын 19-нөөс 6-р сарын 15-ныг дуустал буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дуусгавар болох өдөртэй давхцаж байгаа нь цахим орчинд тарж ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тухайн гэрээний талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн чуулганы үеэр Ц.Туваанаас асуусан ч “АН-д 50 мянган доллар байтугай 50 ам.доллар ч байхгүй” гэдгийг хэлж байсан. Тухайн гэрээнд гэрээ байгуулсан АНУ-ын компани Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын АН-ын зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр 50 мянган доллар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаж авахаар 100 мянган долларыг төлбөрийн гэрээнд тусгаж, талууд гэрээнд гарын үсэг зурсан баримт байгаа юм. Гэхдээ гадны лобби компаниудын хувьд зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө энэ хэмжээний төлбөр авдаг аж. Өөрөөр хэлбэл тухайн компани шаардлагатай тохиолдолд нэмэлт үйлчилгээ үзүүлсэн бол үүн дээрээ нэмэлт их хэмжээний нөхөн төлбөр нэмэмжилдэг аж. Тэгэхээр үнэхээр АН гадны зөвлөх компанитай гэрээ байгуулсан тохиолдолд 150 мянган ам.доллараар ч зогсохгүй үүнээс өндөр өртөг гарч болох гэнэ. 536 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 22-04-2021, 15:37 АН-тай гэрээ байгуулсан АНУ-ын лобби фирм Мьянмарын армид 348 мянган доллараар зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ… 16-04-2021, 21:08 Х.Баттулга болон бусад Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсийг дахин нэр дэвших боломжгүй гэж Цэц үзлээ… 24-03-2021, 13:50 Цэцийн хоёр гишүүн албажаагүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСНЫГ Цэц баталлаа… 11-10-2018, 12:35 Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав… 11-10-2018, 12:21 Д.Тэрбишдагва: Төсөв хэлэлцэх үед 42 дугаар тойргийн 12 мянган иргэнийг хэн төлөөлөх вэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.