Сургууль хаагдсанаар хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ
COVID-19 халдварын тархалтыг дарах хоёрхон арга байгаагийн нэг нь хөл хорио нөгөө нь вакцин юм. Вакцины хүртээмжээс шалтгаалан сүргийн дархлаа тогтох хүртэл улс орнууд хөл хорио тогтоож, халдвараас иргэдээ урьдчилан сэргийлж байна. Гэвч хөл хорио тогтоосон энэ цаг үед дэлхий нийтээрээ гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжиж, өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдэж байгааг НҮБ-аас анхааруулав. Манай улсад мөн адил гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг энэ оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлд эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 388 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг аж.
Тодруулбал, долоон сартай хүүхэд тус эмнэлэгт долоо хоногийн зайтай хоёр удаа хүргэгдэж ирсэн бөгөөд хүүхдийн хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан аж.
Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгдэж, хүүхдүүд хүнд гэмтэж, ГССҮТ-д очих нь нэмэгдсэн үед хөрш айлд тань хүчирхийллийн шинжтэй дуу чимээ гарвал 102, 107, 108 тусгай дугаарт холбогдон мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулахыг Цагдаагийн ерөнхий газраас сануулж байна.



