Ардкойныг “Bittrex” биржид арилжиж эхлэв
Ардкойн нь энэ сарын 3-нд дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдаж байсан "Bittrex Global” дээр арилжаалагдаж эхлээд байна. Дэлхий дээрх криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж, бүртгэдэг Сoinmarketcap.com дээр одоогоор 4200 гаруй криптовалютын ханшийн мэдээлэл хөвөрч байгаагаас шилдэг 500 төслийн дотор ардкойн ийнхүү багтсан байна. Ардкойн өдгөө олон улсад тэргүүлэх хяналтын платформууд болох "Coinmarketcap”, "Blockfolio” болон "Coingecko” дээр амжилттай бүртгэгдэж, мөн "DAX.mn” виртуал хөрөнгийн бирж, "STEX.com” дээр нээлттэй арилжаалагдаж байна. Дэлхийн аль ч улсаас эдгээр платформ руу нэвтрэн хяналт тавьж, арилжаа хийж болох бөгөөд өөрийн эзэмшлийн ардкойныг тухайн улсын валют руу шууд хөрвүүлэн ашиглах боломжтой болж байгаа аж. Тус биржид 90 орны 250 гаруй койн,токинг арилжаалдаг юм байна.



