Xinhua: Төрөлтийг дэмжих зорилгоор нэг гэр бүл 3 хүүхэдтэй болохыг БНХАУ-ын Засгийн газар зөвшөөрнө
БНХАУ-ын "Sinovac Biotech” компанийн "Covid-19”-ийн эсрэг вакциныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага бүртгэж, зөвшөөрөл олголоо.
Вакцины нийлүүлэлт тааруу орнуудад дархлаажуулалтын ажлыг нь эрчимжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. "Sinovac Biotech”-ийн "CoronaVac” вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага бүртгэсэн БНХАУ-ын хоёр дахь вакцин болж байна. Энэхүү вакциныг 18 болон түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвлөж байгаа, хоёр тунг хийлгэх зай 2-4 долоо хоног юм байна.
"CoronaVac” вакцины үр нөлөөтэй холбоотой асуудал улс орнуудын дунд урт хугацааны турш маргаантай байсан юм. Тухайлбал: Тухайн вакцин өмнө нь эмнэлзүйн туршилтаар халдвараас 50.7 хувийн дүнтэй хамгаалдаг болох нь батлагджээ. Энэ нь бусад вакцинуудтай харьцуулахад бага үр нөлөөтэй гэсэн үг аж.
Харин Индонезид эрүүл мэндийн байгууллагын 130 мянга гаруй ажилтны дунд явуулсан туршилтаар шинж тэмдэгт халдвараас 94 хувиар, өвчин хүндрэхээс 96 хувь, нас баралтаас 98 хувийн үр нөлөөтэй хамгаалж байгаа нь батлагджээ.
"Sinovac Biotech” компани Хонгконгоос эхлээд Зимбабве зэрэг улсад өнгөрсөн оны эцсээс эхлэн 380 сая тун вакцин нийлүүлээд байгаа юм.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv



