У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов
Та Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт урт хугацааны туршид анхаарал хандуулж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил тасралтгүй гаргахыг удирдан чиглүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахад бэлэн байна.
Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын "гуравдагч хөрш", Стратегийн түнш болсноороо бахархдаг. Бид энэхүү түншлэлийг бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно.




