Шинэ журам: Хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд Ерөнхийлөгч Х.Баттулгыг үдэн гаргана
- Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно.
- Үүний дараа УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн ирцийг мэдэгдэж чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.
- Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.
- Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ.



