АНУ-ын мэргэжилтнүүд коронавирусээр халдварласан эсэхийг тодорхойлдог мэдрэгч бүтээжээ
Америкийн мэргэжилтнүүд коронавирусний халдвар авсан эсэхийг тодорхойлдаг жижиг зөөврийн мэдрэгч бүтээсэн тухай Массачусетсийн технологийн дээд сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.
Уг мэдрэгчийг Массачусетсийн технологийн дээд сургууль, Харвардын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн бөгөөд амны хаалт, лабораторын халаад болон бусад хувцсанд тогтоох боломжтой аж.




