“Сандалтан”-ууд сандарч өнжих сар
Наймдугаар сар гарлаа. Ажил амралт хосолж байдаг сар. Улс төр бол амарч байдаг үе. Гэхдээ энэ жилийн наймдугаар сар улс төрийн хувьд хүлээлт дунд өнгөрөх бололтой. Учир нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс гарвалтай огцролт, уналтын сураг чимээ хүлээгсэд ингэтэл хүлээх ажээ.
Бас сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү хоёр ам хамаагүй ноцтой зүйл ярьж, хажууд нь байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц бараг дуугараагүй бичлэг тойрсон хэрэг хуулийн дагуу шалгагдах бололтой.
Жил гаруйхны өмнө авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий хүмүүсийг "...10, эсвэл таван тэрбумын барьцаа өгөхгүй бол суллахгүй” гээд цагдан хорьж байсан шүүх энэ жил нөгөө хүмүүсээ толгой дараалан суллаж байна.



