Монголын улс төрчдийн олон нийттэй харилцах арга нь зөвхөн шоу, жүжиг болсон...
Тухайн улс орныг төр засаг нь өөрийн бодлого, зорилтын дагуу удирдах, өөрчлөхийг нэг талаас хичээж байхад түүнтэй зэрэгцэн иргэд бас өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу өөрсдийнхөөрөө байх гэж нөгөө талаас эрмэлзэх, тэмүүлэх болжээ.
Монголын баян чинээлэг "том улс төрчдийн” олон нийт, сонгогчидтой харилцах арга, технологи зөвхөн шоу, жүжиг болж хувирчээ. Шуугиулж доргиосон, төөрөлдүүлж урхидсан шоу зохион, их хэмжээний үргүй зардал гаргах нь тэдний хувьд чухал зүйл, харин ухамсар дорой массын хувьд бараг хүлээлт болчихжээ.



